Гадаад паспорт

Гадаад паспорт шинээр захиалах

Шинээр паспорт авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирнэ. Үүнд:

  1. Маягт бөглөх /маягтыг эндээс татаж авна уу/
  2. Паспорт захиалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Гадаад паспорт
  4. Паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд оршин суугаа дүүргийн /БНПУ-ын/ Цагдаагийн газрын тодорхойлолт
  5. Зураг /Ар талын дэвсгэр нь цагаан, нүдний шилгүй, эгц урдаас харсан, сүүлийн 3 сараас дээшгүй хугацаанд авахуулсан 3,5 х 4,5-ийн хэмжээтэй зураг 4 ш/

Төлбөр 50 ам.доллар

Жич: Шинээр гадаад паспорт захиалж байгаа иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой.

 

Гадаад паспортын хугацааг сунгах

ЭСЯ нь иргэний гадаад паспортыг 5 жил хүртэлх  хугацаагаар сунгана. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Паспортын хугацааг сунгаж өгөхийг хүссэн өргөдөл бүхий маягтыг бөглөх /маягтыг эндээс татаж авна уу/,
  2. Гадаад паспорт,

Төлбөр 1 жил – 10 ам.доллар

 

Буцах үнэмлэх олгох

БНПУ-д ирээд гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шинээр гадаад паспортаа авч амжаагүй Монгол иргэнд эх орондоо буцах тохиолдолд буцах үнэмлэхийг олгоно. Буцах үнэмлэх авахын тулд  тухайн иргэн дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд биечлэн ирнэ. Үүнд:

  1. Буцах үнэмлэх авах болсон шалтгаанаа дурдсан өргөдөл бүхий маягт /маягтыг эндээс татаж авна уу/,
  2. Иргэний үнэмлэхийн эсвэл үндэсний гадаад паспортын хуулбар,
  3. Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол тухайн оршин суугаа дүүргийн (БНПУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт,
  4. Зураг (Ар талын дэвсгэр нь цагаан, нүдний шилгүй, эгц урдаас харсан, сүүлийн 3 сарын доторхи хугацаанд авахуулсан 3 х 4-ийн хэмжээтэй зураг 2 ш)

Төлбөр 25 ам.доллар