Иргэдийн анхааралд,
“Алдарт эх”-ийн нэгдүүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан
Польш Улсад оршин сууж буй эхчүүд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж 2020
оны 3 дугаар сарын 01-ний дотор ЭСЯ-нд ирүүлнэ үү. Бид цааш холбогдох
байгууллагад хүргүүлэх болно. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид
хандсан);
2. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн
тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан
байх ёстой);
5. Анкет зэрэг болно.