БНПУ-ын Парламент дахь Польш-Монголын бүлгийн гишүүдтэй Элчин сайд уулзав

БНПУ-ын Парламент дахь Польш-Монголын бүлгийн гишүүдтэй Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 2023 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр уулзалт хийв. Энэ бүлэгт Польшийн парламентын хоёр танхим буюу Сейм, Сенатын арав гаруй гишүүд хамрагддаг юм.
Энэхүү уулзалтын үеэр хоёр талын харилцааны байдал, цаашдын зорилт, ойрын ирээдүйд төлөвлөж буй айлчлал арга хэмжээнүүд, Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн томоохон төслүүд, тэдгээрт хамтран оролцох боломжийн талаар мэдээлэл хийж, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон, бүлгийн гишүүдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, харилцан ярилцав.
Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Элчин сайд цохон тэмдэглэж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн явдалд БНПУ-ын Парламент дахь Польш-Монголын бүлгийн гишүүдэд гүн талархал илэрхийлэв.
Дээрх уулзалтад мөн Эмийн бүтээгдэхүүн, Эмнэлгийн хэрэгсэл ба Биоцид бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак оролцов.