БНПУ-ын Сеймийн Ордонд Монгол орны тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

1

Монгол орон-гэрэл зургийн дуранд” үзэсгэлэн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр БНПУ-ын Сейм /парламент/-ийн төв ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Михал Лабэнда, Монгол Польшийн парламентын бүлгийн дарга Марэк Жонса нар оролцож үзэсгэлэнг нээж үг хэлэв. Мөн Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал Барбара Долниак зочид, төлөөлөгч нарт хандан Сеймийн маршалын нэрийн өмнөөс баяр хүргэв.

2

Арга хэмжээнд Польшийн Сейм, Сенатын гишүүд, Польшийн худалдаа үйлдвэрийн танхимын тэргүүн Мачей Дворак, дэд тэргүүн Кшиштоф Витак, Польш-Монголын нийгэмлэгийн тэргүүн Гжэгож Цессак, Польш дахь Монголчуудын Холбооны тэргүүн П.Энэбиш, Польш дахь Монгол хэл соёлын Төвийн тэргүүн С. Цэрэндэмбэрэл, Варшавын Их Сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш Р.Бямбаа болон Польш дахь Монголчуудын холбооны төлөөлөл өргөнөөр оролцов.

5

Тус үзэсгэлэнд монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн сайхныг тод томруунаар дэлгэн харуулсан гэрэл зургийн цомгуудыг дижитал хэлбэрт буулган 800 гаруй хөрөг, уран сайхны зургийг танилцуулж байгаа бөгөөд зургийг Элчин Сайдын Яам, Польш дахь Монголчуудын Холбооны тэргүүн П.Энэбиш, Варшавын Их Сургуулийн багш Р.Бямбаа, Польш Монголын нийгэмлэгийн тэргүүн Гжэгож Цессак нарын хувийн цуглуулагаас бүрдүүлсэн байна.

7

Уг арга хэмжээ нь Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн маршал ноён Марэк Күхчиньски болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин Сайд Михал Лабэнда нарын ивээл дор явагдаж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэн 7 хоногийн турш Сеймийн ордны төв зааланд явагдах аж.

4