БҮРТГЭЛИЙН ЗАР

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00 – 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,

Яаралтай холбогдох утас: Зөвлөх – 664949882, консул 534221717

  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Варшав дахь Элчин сайдын яам дээр ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тус Элчин сайдын яамны ambasadamongolii.pl гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт Варшав дахь ЭСЯ дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
  • Ambasada Mongolii
  • Rejtana 15/16
  • Warszawa, 02-516 гэсэн хаягаар шуудангаар, эсхүл
  • (48) 22 8482063 дугаарын факс,
  • warsaw@mfa.gov.mn цахим хаягаар тус тус бүртгүүлэх боломжтой.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Варшав дахь Элчин сайдын яам, Салбар комисс № 8

Лавлах утас: 22 8499391


Burtgeliin mayagt 2017 đżđŻ-1