Гадаад паспортын сунгалтын үйлчилгээг 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн зогсооно

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсон тул паспортын хугацаа нь дуусч байгаа иргэд дараах материал бүрдүүлж, шинээр паспорт авна уу. Үүнд:
1. Гадаад паспорт авах мэдүүлэг
2. Паспорт захиалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
3. Гадаад паспорт
4. Паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд оршин суугаа дүүргийн /БНПУ-ын/ Цагдаагийн газрын тодорхойлолт
5. Зураг /Ар талын дэвсгэр нь цагаан, нүдний шилгүй, эгц урдаас харсан, сүүлийн 3 сараас дээшгүй хугацаанд авахуулсан 3,5 х 4,5-ийн хэмжээтэй зураг 4 ш, мөн зургаа файл хэлбэрээр авчрах/
6. Төлбөр 50 ам.доллар
http://www.burtgel.gov.mn/index.php/1902-2018-01-02

passportuud