Джэннэта Богданович, Максымилиан Витчак нар 2023 оны 2 дугаар сарын 14-нд ЭСЯ-нд уулзалт хийв

Польшийн зүүн хил орчмын Бялысток хотоос холгүй оршдог Крушыняны тосгоныг төлөөлж Джэннэта Богданович, Максымилиан Витчак нар 2023 оны 2 дугаар сарын 14-нд ЭСЯ-нд уулзалт хийв. Тэд 2023 оны 7 дугаарын 29-нд Татаарын уламжлалт, жил бүрийн Сабантуй наадмаа хийх, энэ наадмын үеэр Монголын урлаг, соёлыг илүүтэй сурталчлах санал тавьсан бөгөөд үүнтэй холбогдуулж хоёр талаас хийх ажлын талаар санал солилцов.