Шинэ коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комисс 3 дугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоох, халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй Иран Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг түр хугацаагаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран Улсаас эх орондоо ирэх монгол иргэдийн хувьд дээрх хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд харин хилээр нэвтэрсний дараа 14 хоног тусгаарлагдах, энэ хугацааны зардлыг өөрөө хариуцах болно.
БНСУ, Япон Улсаас эх орондоо ирэх монгол иргэдийг агаарын замын Буянт-Ухаа боомт, төмөр замын Сүхбаатар-Наушки боомт, автозамын Алтанбулаг-Хиагт боомтоор нэвтрүүлэх болсныг мэдээлж байна.