- Манай ЭСЯ иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг хэвийн явуулж байгааг мэдэгдэе. Ингэхдээ зарим үйлчилгээг консулын ажилтантай урьдчилан ярилцсаны дагуу цахимаар болон шуудангаар авах боломжтойг анхаарна уу.
- Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээнд оролцохгүй байх, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж байхыг иргэдэд уриалж байна.
- Халдварын тархалт намжтал ЭСЯ-ны консулын ажилтан суугаа хотоос өөр хотод очиж консулын үйлчилгээг үзүүлэхгүйг анхаарна уу.
- Шинэ коронавирусын COVID-19 тархалтын асуудлаар Улсын онцгой комисс 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан бөгөөд гадаад дотоодын нислэг, зорчих хөдөлгөөний талаар ГХЯ-наас Улаанбаатар дахь ДТГ-ууд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудад мэдэгдсэн ноот бичгийн хуулбарыг Та бүхэнд танилцуулж байна.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020-03-10