Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийг “МИАТ” ТӨХК гүйцэтгэх болжээ.
Уг нислэгийн бүртгэл нээгдсэн бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн Берлин төлөөлөгчийн газрын +49/03028498142, Hotline- +49/0176-27856296 дугаараар хандаж болох юм байна.
Мөн иргэд нутаг буцах болон 14 хоногийн тусгаарлах байрны зардлыг өөрөө хариуцахыг анхаарна уу.
2020.03.12