ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Дэлхий даяар коронавирусийн халдвар дахин хурдацтай тархаж буй нөхцөл байдлыг харгалзан, Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрийг үндэслэн, консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтан болон иргэд вирусийн тархалтанд өртөх эрсдэлийг бууруулах үүднээс 2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ өдрөөс эхлэн Польш Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэн ЭСЯ-нд ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ тохиолдолд шуудангаар болон цахимаар үйлчилгээ авах боломжийг дахин нэвтрүүлж байна.
Чингэхдээ дараах зааврыг мөрдөхийг Ta бүхнээс хүсье.
Консулын үйлчилгээ
1. Итгэмжлэл олгох
• Шуудан болон цахимаар итгэмжлэл үйлдэх тохиолдолд тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдож, тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулна /screenshot/.
• Итгэмжлэлийг баталгаат шуудангаар хүлээн авч, баталгаажуулсны үндсэн дээр КГ-т цахим шуудангаар хүргүүлнэ.
2. Баримт бичгийн хуулбар баталгаажуулах – Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн, нас барсны гэрчилгээ, боловсролын диплом болон бусад албан ёсны баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлэх бол иргэний өөрийнх нь зардлаар хуулбарыг эх хувийн хамт баталгаат шуудангаар /tracking number-тай/ хүлээн авч баталгаажуулан баталгаат шуудангаар хүргүүлнэ.
3. Тодорхойлолт – Иргэний өөрийнх нь зардлаар баталгаат шуудангаар хүргүүлнэ.
4. Гадаад паспорт шинээр захиалах – Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бүртгэл нь баталгаажсан иргэний гадаад паспортын материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч төвд хүргүүлнэ.
5. Буцах үнэмлэх авах – Буцах үнэмлэх мэдүүлэх материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч, тухайн иргэн мөн эсэхийг video call гэх мэт боломжит хэлбэрээр баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн иргэнд хүргүүлнэ.
6. Иргэний шинэчилсэн бүртгэл – Иргэний шинэчилсэн бүртгэлийг онлайн хийх боломжгүй. Иргэн ЭСЯ-нд заавал ирж бүртгэлтйг хийлгэх шаардлагатай.
7. Төрсний бүртгэл – Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авна. Төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн ХААТР маягтыг иргэдийн өөрсдийнх нь зардлаар баталгаат шуудангаар зааврын хамт хүргүүлнэ.
8. Гэрлэлтийн бүртгэл – Төрсний бүртгэлтэй адил зарчмаар.
9. Нас барсны бүртгэл – Гадаадад нас барсан иргэний бүртгэлийг Монголд хийх боломжтой тул суугаа орноос олгосон нас барсны гэрчилгээний орчуулгыг консулын ажилтны нэр, гарын үсэг, тамгаар баталгаажуулан иргэний өөрийнх нь зардлаар баталгаат шуудангаар иргэдэд хүргүүлэх аль эсвэл нас барсны тодорхойлолт болон гэрчилгээ, консулын ажилтны баталгаажуулсан орчуулгын хуулбарыг зэргийг КГ-т цахим шуудангаар ирүүлж ар гэр нь КГ-аас авах боломжтой.
10. Монгол Улсын харъяатаас гарах хүсэлт – Хүсэлт, бүрдүүлэх материалыг баталгаат шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
• Бичиг баримт илгээх дугтуй нь хатуу, усны хамгаалалттай байвал зохимжтой.
• Бичиг баримтыг нугалахгүй байхаар А4, Letter хэмжээтэй дугтуй ашиглана.
• Баталгаат шуудангаар илгээсэн баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд уг эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн бүрэн хариуцна.
• Бичиг баримтаа баталгаат шуудангаар буцаан авах иргэд хаяг, утасны дугаар зэргээ бүрэн алдаа, мадаггүй бичиж ЭСЯ руу илгээж буй бичиг баримттай дугтуйн дотроо хийж ирүүлэх шаардлагатай.
• Консулын үйлчилгээний төлбөрийг Консулын ажилтантай урьдчилан ярьж мэдээлэл авсны дагуу ЭСЯ-ны дансанд шилжүүлнэ:
Хүлээн авагчын нэр: Ambasada Mongolii w Polsce
Банк: Bank Handlowy w Warszawie S.A.
Данс: PLN-67103010610000000030209000
• Мөнгө шилжүүлсэн баримтыг бичиг баримтын хамт дугтуйнд хийж ирүүлнэ.
Консултай ажлын цагаар холбоо барих утас: +48 22 8499391
МОНГОЛ УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭСЯ
2020.10.27