Монголын Шагайн Харваа

Монголын Шагайн Харвааны Холбооны Польш дахь салбар зөвлөл болон Монголын Шагайн Хавчаахай Харвааны Холбооны Польш дахь салбар зөвлөл хамтран 17 дугаар жарны Усан бар жилийн Отог харвааны нээлттэй тэмцээнийг Польш Улсын Варшав хотын Ази, Номхон далайн музейн байранд 2023 оны 2 дугаар сарын 4-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээнд Польш, Австри, Чех, Унгарын харваачид оролцов.
Тэмцээний нээлтэд ЭСЯ-ны консул А.Түвшин оролцож, тэмцээнд оролцогсдод хандсан Элчин сайд Б.Доржийн илгээлтийг гардуулав. Энэхүү илгээлтэд “Элчин сайд миний бие Монголын үндэсний уламжлалт спорт болох шагайн харваа болон хавчаахай харвааг Польшид болон гадаад бусад улсад дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шагайн харвааны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэхийн чухлыг Та бүхэнтэй уулзахдаа байнга цохон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү хүсэлт биеллийг олж, эдүгээ Варшавт болж буй отог харвааны нээлттэй тэмцээнд Польшийн иргэд оролцон анхны алхмаа хийж буйд нэн баяртай байна” гэв