Уулзалтын үеэр талууд улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд идэвхжүүлэх хөгжүүлэх, түүний дотор парламент хоорондын харилцааг эрчимжүүлэх, парламентын бүлгүүд байгуулах, Байнгын хороод, парламентын ТГ-уудын хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар санал солилцов. Хоёр орны харилцаанд тээврийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай байгааг талууд цохон тэмдэглэв. Элчин сайд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах асуудлаар зарим зүйлийг мэдээлж, 2021 онд багтаан холбогдох яам, байгууллагын хооронд холбогдох зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналыг айлын талд тавив. Латви Улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2021 онд хамтран тэмдэглэх, соёл, урлаг, боловсрол хүмүүнлэг болон бусад салбарын харилцаа, түүнчлэн олон улсын байгууллагын хүрээний хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хөндөж ярилцсан болно.