ПОЛЬШ УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА НИЙТ МОНГОЛЧУУДЫН АНХААРАЛД!

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын Монгол-Польшийн бүлгийн гишүүд Л.Элдэв-Очир, А.Сүхбат, Б.Батзориг нар 2017 оны 03 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсад хийх айлчлалын хүрээнд Польш улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай уулзалт хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулах тул Таныг энэхүү уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт ЭСЯ-ны хажуугийн байранд (Ul.Wiśniowa 40B lok P1- Rejtana 17) 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 19.00 цагт болно.
Жич: Асуултыг амаар болон бичгээр тавьж болно.