ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ ПОЗНАНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ MTP ГРУППИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

MTP группийн орлогч дарга Элжбета Роеске, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ивона Каспшак, Удирдах Зөвлөлийн зөвлөх Гжегож Туркевич, Ёслолын хэлтсийн дарга Януш Мазурчак нар Элчин сайд Б.Доржийг 2021 оны 6 дугаар сарын 17-нд  Познань хот дахь Олон улсын үзэсгэлэн яармагийн байранд хүлээн авч  уулзав.

Хоёр талын үзэсгэлэн худалдааны байгууллагууд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллаггааны баримт бичиг байгуулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулах, бизнес эрхлэгчдийг холбож өгөх зэрэг хамтын  ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Познаний Олон улсын үзэсгэлэн яармаг нь 1921 онд анх байгуулагдсан, энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй юм байна.  Нийт 22 га газрыг эзэлдэг, жилд 100 орчим арга хэмжээ зохион байгуулагдаж 11 мянган компани бүтээгдэхүүнээ тавьж оролцдог ажээ.

Монголоос 1966, 1961, 1963, 1967, 1973, 1977, 1980, 1985 онуудад ирж оролцож байжээ. Энэ үеийн зарим зургуудыг айлын тал өгснийг энд нийтлэв.

Монголын талтай хамтран ажиллаж байснаа Удирдах Зөвлөлийн зөвлөх Гжегож Туркевич дурсан ярьсан бөгөөд Рэнцэндаваа Мятав гэдэг хүнийг таньдаг гэж ярьж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсаас дээрх үзэсгэлэн яармагт өөрийн талбай авч, өргөн хүрээтэй оролцож байсан зүйл байхгүй. Манай зарим компаниуд оролцох, төлөөлөгчдөө илгээж, яармагуудын үйл ажиллагаатай танилцах, бизнесийн хамтрагчдаа эрж хайх  явдал байсан.  Ялангуяа манай жижиг, дунд бизнесийнхэний сонирхлыг тус яармаг их татдаг.

Сонирхсон хүмүүс https://www.mtp.pl/en линкээр орж яармагийн талаарх англи хэл дээрх мэдээлэлтэй танилцаж болно.

Варшав дахь ЭСЯ