ЭЛЧИН САЙД ИХ ПОЛЬШ МУЖИД АЖИЛЛАВ

Элчин сайд Б.Дорж 2021 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Их Польш муж буюу Польшийн баруун хэсэгт орших Познань хотод ажиллав.

Познань хотноо Их Польш мужийн воевод ( Засаг дарга )Михал Желиньскитэй Элчин сайд уулзав. БНПУ-ын мужуудаар орж, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх ажлаа Польшийн төр улсын түүх анх эхэлсэн Их Польш нутгаас эхлүүлж байгаадаа баяртай байгаагаа Элчин сайд илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны боломж, орон нутгийн хооронд  шууд хамтын ажиллагаа тогтоох зэрэг асуудлаар ярилцав.

Мөн Элчин сайд Б.Дорж Адам Мицкевичийн их сургуулийн Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн Проректор Рафал Витьковски, Неофилологийн факультетийн декан Кшиштоф Строньски, Профессор Хенрик Янковски, Доктор Дорота Цегиолка нартай уулзаж, хоёр улсын их дээд сургуулиудын хооронд хамтын ажиллагаа тогтоох, Монгол судлалын асуудлаар цаашид үйл ажиллагаа явуулах боломж зэргийн талаар ярилцав.

Польшийн Импорт, Экспортлогчид, Эдийн засгийн Хамтын ажиллагааны танхимын дарга Анджэй Лыкотой Элчин сайд уулзав. Монголын сонирхсон байгууллагатай холбоо тогтоох, тус мужтай худалдаа эдийн засгийн асуудлаар цаашид хамтран ажиллахад ЭСЯ-нд тус танхимаас дэмжлэг үзүүлэхээр болов. Энэ уулзалтын мөрөөр Танхимын дарга Анджэй Лыко надад мейл ирүүлж, Хамтын ажиллагааны баримт бичгийн жишиг төслийг ирүүлэв.

Түүнчлэн Элчин сайд айлчлалынхаа хүрээнд Познанийн олон улсын үзэсгэлэн яармагийн удирдлагатай болон Монголд Элчин сайдаар ажиллаж байсан Збигнев Кулак нартай уулзсан болно.

Варшав дахь ЭСЯ