Элэг нэгт монголчууд та бүхэндээ билгийн тооллын XVII жарны айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн мэндийг хүргэе !

Улиран одож буй нохой жил маань монголчууд бидэнд ивээл буян жигд, ололт ухаарал тэнцүү сайхан жил байлаа.

Энэ улсад байрлах Элчин сайдын яам маань улиран одож буй нохой жилд суугаа болон хавсран суугаа орнуудтай тогтоосон найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллав. Монгол гэрийн маань босго даван орж ирж буй Шороон гахай жил ч гэлээ Монгол-Польшийн харилцаа хамтын ажиллагаанд үр өгөөжтэй жил болно гэдэгт итгэлтэй байна.

Нүүдэлчин монгол ёсоороо усыг нь ууж, ёсыг нь даган аж төрж яваа суугуул орныхоо зан заншил, хууль журмыг эрхэмлэн хүндэтгэснээр Та бидний үйлс маань ариун, хийморь маань өөдрөг байх болно.

 

Алс холын Польш оронд оршин суугаа монгол ах, эгч, дүү нартаа эрүүл энх, аз жаргалтай явахын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Хүндэтгэн мэндчилсэн,

 

Монгол Улсаас БНПУ болон

Латви, Литва, Украин Улсыг хавсран суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Нэмэхийн  Батаа