Шагнал гардуулах ёслол боллоо

Altan gadas4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНПУ-ын Сеймийн дэд маршал асан, Польшийн зүүний ардчилсан намын дэд тэргүүн  Ежи Вендерлихийг Польш, Монголын парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, Польшийн Парламентын хууль тогтоох гол танхим болох Сеймтэй харилцаа тогтооход идэвхи зүтгэл гаргаж, хоёр орны хоорондын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “Алтан гадас” одонгоор, БНПУ-ын Сенатын Тамгын Газрын  Гадаад болон Европын холбооны хэргийн хэлтсийн дэд захирал, монгол судлаач Роберт Бобровскийг Польш, Монголын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж, хоёр орны хоорондын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрийг үнэлж “Найрамдал” медалиар тус тус шагнасныг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа 2016 оны 3 дугаар сарын 1-нд гардуулан өгөв. Варшав дахь ЭСЯ-ны байранд болсон дээрх ёслол арга хэмжээнд БНПУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Михал Лабенда болон Польшийн Парламент, ГХЯ-ны төлөөлөгчид оролцов.

Altan gadas3

 

Altan gadas2

 

DSC_0981