Монгол, Польшийн Худалдаа эдийн засгийн танхимаас Варшав орчмын Вионзовна гминий удирдлагатай хамтран Эдийн засгийн 4 дүгээр форумыг Монгол – шинэ зах зээл сэдвээр 2016 оны 2 дугаар сарын 19-нд зохион байгуулагдсан бөгөөд форумд Элчин зөвлөх Б.Дорж оролцон Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжуудын талаар танилцуулга хийв. Форумд гминий удирдлага болон орон нутгийн бизнесийн төлөөлөл 60 гаруй хүн оролцов.