Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Раймондс Вейонист итгэмжлэх жуух бичгээ 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр өргөн барив. Ерөнхийлөгч Раймондс Вейонистэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг Элчин сайд уламжилж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Латвийн Ерөнхийлөгч 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ мэдээлж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, танилцах боломж олдоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Латвийн Ерөнхийлөгч Монголд 2014 онд албан ёсоор айлчилсныг тэрээр дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг Латвид хариу айлчлал хийхийг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг нотлов.