“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар Варшав хотноо энэ оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яамны Төрийн нарийн бичгийн дарга Марчин Зиэлэниэцки нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэдийн нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Польш хоорондын нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.