“АЛДАРТ ЭХ” ОДОНГИЙН ТУХАЙ

Иргэдийн анхааралд,

Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одон олгох талаар мэдээлэлийг Та бүхэнд хүргэсэн. Үүнд:

“Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
  5. Анкет зэрэг болно.

Одон авах болзол хангасан эхчүүдийн дээр дурьдсан баримт бичгүүдийг бүрдүүлж энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ЭСЯ-нд ирүүлнэ үү. Бид цааш холбогдох байгууллагад хүргүүлэх болно.