ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТАМГЫГ ГАРДУУЛЖ ӨГӨВ

Элчин сайд Б.Дорж Украин Улсад суух Монгол Улсын Өргөмжит Консул Эдуард Рубаныг 2020 оны гуравдугаар сарын 2-нд Варшав дахь ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол-Украины худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.  Энэ үеэр Элчин сайд Б.Дорж Өргөмжит Консул Эдуард Рубанд өргөмжит консулын тамгыг гардуулж өгөв.