ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

БНПУ-д шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нэмэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Польшийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр Варшав, Шчечин, Вроцлав, Краков, Желона Гура, Рачибож, Оструда хотуудад нийт 16 хүн боллоо. Эмнэлэгийн хорионд 168 хүн, гэрийн хорионд 4000 хүн байна. Польшийн агаарын тээврийн LOT компани Итали руу 2 талын бүх нислэгийг 3-р сарын 12-ыг хүртэл зогсоолоо. Түүнчлэн, 1000 хүнээс дээш бүх олон нийтийн арга хэмжээг хориглосон бөгөөд хүмүүс олноор цугларсан газраар явахгүй байхыг Мазовецке мужийн Захирагч зөвлөжээ. Коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол Латвид 6, Литвад 1, Украинд 1 бүртгэгдээд байна.