ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны аравдугаар сарын 1
хүртэл гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны хүүхэд
бүрт 100,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж сар бүр олгох шийдвэр гаргажээ. Энэхүү
тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй, Польш Улсад төрсөн,
одоог хүртэл Польшид оршин суугаа хүүхдүүд авах боломжтой. Тэтгэмжийг
авахын тулд Монгол дахь өөрийн төлөөний хүнд "Хүүхдийн мөнгөний данс
нээлгэх, мөнгө авах" итгэмжлэлийг ЭСЯ-аар хийлгэж болохыг үүгээр
мэдээлье. Банканд данс нээлгэсний дараагаар хорооны ажилтанд итгэмжлэл
болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг итгэмжлэгдсэн хүн нь аваачиж
өгөх учиртай.
ЗГ-ын шийдвэрийн тухай мэдээллийг https://zasag.mn/news/view/24997
линкээр орж үзнэ үү

ВАРШАВ ДАХ ЭСЯ
2020.05.18