ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн
хуралдаан, Улсын онцгой комиссын 5 дугаар сарын 25-ны өдрийн Өргөтгөсөн
хуралдаанаас дэлхий даяар тархсан коронавируст халдварын тахалтай тэмцэх
ажлыг эрчимжүүлж, тархалтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор дараах
шийдвэр гаргасныг Та бүхэнд хүргэж байна.
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн
шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл
сунгах;
2. Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн
хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд
түр зогсоох.

ВАРШАВ ДАХЬ ЭСЯ
2020.05.27