Польшийн Эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслэлийн бүртгэлийн газрын дарга Гжегож Цессакийг Элчин сайд Б.Дорж 2020 оны 8 дугаар сарын 19-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав

Польшийн Эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслэлийн бүртгэлийн газрын дарга Гжегож Цессакийг Элчин сайд Б.Дорж 2020 оны 8 дугаар сарын 19-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны тухай болон Монгол Улсыг Польшид сурталчлах, урлаг, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Гжегож Цессак нь Польш дахь Монголыг дэмжигсдийн нэгтгэсэн “Польш-Монгол” холбооны тэргүүлэгчээр ажилладаг бөгөөд олон жилийн турш ЭСЯ-ны үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн хүн билээ.
Варшав ЭСЯ