ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв
комиссоос өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн
талаар дараах зүйлийг мэдээлье. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад
байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) иргэн
сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Польш, Украин, Латви, Литвад оршин
сууж буй иргэд Варшав дахь ЭСЯ-нд сонгуульд оролцохоо мэдэгдэн 2021 оны 4
дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд
бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон тохиолдолд 5 дугаар
сарын 30-31-ний өдрүүдэд ЭСЯ-ны байранд БИЕЧЛЭН ИРЖ саналаа өгнө.
Гэхдээ цар тахлын хөл хорио болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан
иргэд өөрийн очиж саналаа өгөх боломжтой гэж үзсэн, гадаад улсад суугаа
Монгол Улсын аль ч ЭСЯ-ны дэргэд ажиллаж буй Салбар комисст бүртгүүлэх
боломжтой бөгөөд тухайн Салбар комиссоос тогтоосон санал авах байранд
биечлэн очиж, саналаа өгч болно.
Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, эсвэл Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д заасны
дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан бол сонгуульд
оролцож, саналаа өгөх боломжгүйг анхаарна уу.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59
дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах,
өгөх ажиллагаа нь гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд
хамаарахгүй юм байна.

ВАРШАВ ДАХЬ ЭСЯ