Польшийн Хил хамгаалах газрын орлогч дарга, Бригадын генерал Гжегож Немецтэй Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 2021 оны 7 дугаар сарын 27-нд уулзав.
Уулзалтын үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын мэндчилгээ, урилгыг уламжилж, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, хүн сургах, техник тоног төхөөрөмж авах, харилцан туршилга судлах зэргээр хамтран ажиллах боломжуудыг ярилцав.
Варшав дахь ЭСЯ