Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын Радомын Их сургуульд хэлний бэлтгэлд суралцах оюутан залуус хүрэлцэн ирэв

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын Радомын Их сургуульд хэлний бэлтгэлд суралцах оюутан залуусын дийлэнх хэсэг буюу 46 оюутан Шопений нэрэмжит Олон улсын нисэх буудалд 11 дүгээр сарын 4-нд хүрэлцэн ирэв. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэмж оюутнууд ирэх бөгөөд Засгийн газар хоорондын тэтгэлгийн хүрээнд жил бүр ирж суралцдаг 20 орчим оюутнуудыг нэмээд 70 гаруй оюутан энэ жил ирж байгаа нь нэг жилд хамгийн олон оюутан манайхаас Польшид хүрэлцэн ирсэн тохиолдол боллоо. Монгол Улс Польшид хүн сургахаар ийнхүү олноор нь нэг дор илгээсэн нь хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглэгдэх нэгэн үйл явдал юм. Хүрэлцэн ирсэн оюутнуудыг Варшав хотын төв хэсэгтэй товчхон танилцуулж, Элчин сайд Б.Дорж зарим захиас зааврыг өгөөд Радом хот руу мордуулав.