Польшийн Крушынианыд болсон татаарын Сабантуй наадамд оролцох ажлыг Варшав дахь ЭСЯ-наасзохион байгуулсан нь монголчуудын соёл, түүх, зан заншлыг Польшид сурталчилсан томоохон арга хэмжээ болов. Энэхүү наадамд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, ЭСЯ-ны ажилтан нар …
Үндэсний их баяр наадамтай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам ажиллахгүй.
Үндэсний их баяр наадамтай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам ажиллахгүй.
ЭЛЧИН САЙД ИХ ПОЛЬШ МУЖИД АЖИЛЛАВ
Элчин сайд Б.Дорж 2021 оны 6 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Их Польш муж буюу Польшийн баруун хэсэгт орших Познань хотод ажиллав. Познань хотноо Их Польш мужийн воевод ( Засаг дарга )Михал Желиньскитэй Элчин сайд уулзав. БНПУ-ын мужуудаар орж, хамтын ажиллагааны …
ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ ПОЗНАНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ MTP ГРУППИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
MTP группийн орлогч дарга Элжбета Роеске, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ивона Каспшак, Удирдах Зөвлөлийн зөвлөх Гжегож Туркевич, Ёслолын хэлтсийн дарга Януш Мазурчак нар Элчин сайд Б.Доржийг 2021 оны 6 дугаар сарын 17-нд Познань хот дахь Олон улсын үзэсгэлэн …
ПОЛЬШ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж, БНПУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны сайд Пшемислав Чарнек нар хоёр улсын хооронд шинэчлэн байгуулж буй “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хөтөлбөр”-т 6 дугаар сарын 10-ны өдөр Варшав хотноо …
Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дорж ИЖБ-ээ барьсны дараа Латвийн Сайэмагийн дэд дарга хатагтай Дагмара Беитнере – Ле Галла-тай 2021 оны 5 дугаар сарын 31-нд цахимаар уулзав.
Уулзалтын үеэр талууд улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд идэвхжүүлэх хөгжүүлэх, түүний дотор парламент хоорондын харилцааг эрчимжүүлэх, парламентын бүлгүүд байгуулах, Байнгын хороод, парламентын ТГ-уудын хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар санал солилцов. Хоёр орны харилцаанд тээврийн хамтын ажиллагаа чухал байр …
ЭЛЧИН САЙД Б.ДОРЖ БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Егилс Левитст Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахимаар өргөн барив. Элчин сайд Б.Дорж Латви Улсын …
Санал авах өдөр
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны “Ням”, 2021 оны 5 дугаар сарын 31-ний “Даваа” гарагийн 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны (Варшав хот, Rejtana 15/16) байранд авна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн …
Цахим засаглалын форум
БНПУ-д 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны хооронд “Internet United” сэдвээр зохион байгуулагдах “Цахим засаглалын форум” (IGF 2021)-ын 16 дугаар дээд хэмжээний уулзалтын асуудлаар 4 дүгээр сарын 14-нд Варшав дахь гадаадын ДТГ-уудын төлөөлөгчидтэй хийсэн цахим уулзалтад тус ЭСЯ-ны Гуравдугаар нарийн …