БНПУ-д ирээд гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шинээр гадаад паспортаа авч амжаагүй Монгол иргэнд эх орондоо буцах тохиолдолд буцах үнэмлэхийг олгоно. Буцах үнэмлэх авахын тулд тухайн иргэн дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд биечлэн ирнэ. Үүнд:
1. Буцах үнэмлэх авах болсон шалтгаанаа дурдсан өргөдөл бүхий маягт /
маягтыг эндээс татаж авна уу/,
2. Иргэний үнэмлэхийн эсвэл үндэсний гадаад паспортын хуулбар,
3. Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол тухайн оршин суугаа дүүргийн (БНПУ-ын) Цагдаагийн газрын тодорхойлолт,
4. Зураг (Ар талын дэвсгэр нь цагаан, нүдний шилгүй, эгц урдаас харсан, сүүлийн 3 сарын доторхи хугацаанд авахуулсан 3 х 4-ийн хэмжээтэй зураг 2 ш)
5. Төлбөр