МУБИС Польшийн их дээд сургуулиудтай харилцаагаа өргөжүүлнэ

2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр МУБИС-ын ректор, профессор Ж.Батбаатар, МУБИС-ын харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал С.Батцоож, тус сургуулийн багш, зураач, доктор Г.Одпүрэв нар БНПУ-д айлчилж Варшавын Их сургуулийн ректор Алойзы Новак, тус сургуулийн харъяа Багшийн сургуулийн Декан Барбара Муравска нар болон эдгээр сургуулийн бусад албаны хүмүүстэй уулзав. Уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дорж, ЭСЯ-ны Атташе Ж.Тэнгэр нар байлцав.
Уулзалтаар талууд харилцан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, оюутан, багш нар солилцох талаар тохиролцож, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
МУБИС-ын ректор профессор Ж.Батбаатар нарын төлөөлөгчид Польшийн Вроцлав хот руу явж, Вроцлавын Их сургууль, тус сургуулийн Археологийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзана.